ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
Бидний тухай
НҮҮР
Үүсэл хөгжил
Бүтэц бүрэлдэхүүн
Холбоо барих
Үйл ажиллагаа
Боловсрол
Соёл
Шинжлэх ухаан
Мэдээлэл, харилцаа холбоо
Дэлхийн өв
Ном товхимол
Зургийн цомог
1260957653_1233027034_dscn0761.jpg
Сүлжээ
Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо
Хүн ба Шим мандал хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо
Олон улсын Ус зүйн Монголын Үндэсний хороо
Баримтат өвийг хамгаалах Монголын Үндэсний Хороо
Холбоосууд

un.png
unesco.png
govbannermini.gif
parl.jpg
mecs.png
mne.png
mfa.png
jtt.png
ssia.png
academy.jpg 
culture.png

Хүн ба Шим мандал хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо
ЮНЕСКО-ГИЙН “ХҮН БА ШИМ МАНДАЛ” ХӨТӨЛБӨР

Хүн ба Шим мандал хөтөлбөрийн тухай. 1968 онд хуралдсан ЮНЕСКО-гийн “Шим мандлын нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай” бага хурлаас зөвхөн нэг улс орны төдийгүй нийт дэлхийн хэмжээнд хамгаалан үлдээх шаардлага бүхий газруудыг бүртгэн ЮНЕСКО-гийн дэргэд Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээг буй болгох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч улмаар ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 16 дугаар чуулганаар “Хүн ба Шим мандал” (МАБ) хөтөлбөрийг баталсан болно. Байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд ашиглахад чиглэсэн олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр болон өргөжөөд байна.

1995 онд Испанийн Севильед болсон хурлаас шин мандлын нөөц газрын талаар шинэ үзэл баримтлал боловсруулсан нь хожим нь “Севиллийн Стратеги” баримт бичигт тусгалаа олсон. Энэхүү шинэ үзэл баримтлалын дагуу шим мандалын аливаа нөөц газар нь хүн ам оршин суудаг газар нутаг байхын зэрэгцээ дараахи чиг үүрэгтэй байх ёстой:

  • Шим мандалын нөөц газар нь нэг буюу хэд хэдэн тусгай хамгаалалттай газар нутгийг агуулсан байна;
  • Шим мандалын нөөц газар нь бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглүүлэгч үүрэгтэй байна;
  • Шим мандалын нөөц газарт эрдэм шинжилгээ, судалгааны ажил, экологийн боловсрол болон байгаль орчны мониторингийг хөхиүлэн дэмжнэ;
  • Биологийн төрөл зүйлийг хамгаална;
  • Шим мандалын нөөц газар амьдарч буй иргэдийн нийгэм, эдийн засаг, соёлын ахуй орчныг дээшлүүлэх замаар экологийн тэнцвэрт байдлыг хадгална;

Өөрөөр хэлбэл энэхүү үзэл баримтлал ёсоор аливаа тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзаж ийнхүү хэрэгцээ шаардлагыг нь хамтатган шийдвэрлэх болсоноор тусгай хамгаалалттай газар нутгийг хадгалан хамгаалах тухай ойлголтыг баяжуулсан юм. Эдүүгээ энэ сүлжээнд ширэнгэ ой, тундр, хээр тал, говь, намгархаг газар, далайн эрэг орчмын бүс нутгууд зэрэг эко системийн бүхий л онцлогийг хамарсан Дэлхийн 100 гаруй орны 480 тусгай хамгаалалттай газар бүртгэгдээд байна.

Хүн ба Шим мандал хөтөлбөрийн бүтэц. Тус хөтөлбөрийн удирдах дээд байгууллага нь Олон улсын зохицуулах Зөвлөл бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуурлаас сонгогдсон 34 орноос бүрдэх бөгөөд 2 жилд нэг удаа ээлжит чуулганаа хийдэг. Олон улсын Зохицуулах Зөвлөлийн чуулганы завсраар тус хөтөлбөрийн ажлыг Хүн ба Шим маднал хөтөлбөрийн Товчоо эрхлэн явуулдаг.

Тус хөтөлбөрийн бодлого, үйл ажиллагааг МАБ хөтөлбөрийн Үндэсний хороодоор дамжуулан ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад хүргэдэг бөгөөд одоогийн байдлаар 144 орон МАБ-ын Үндэсний хороодоо эмхлэн байгуулж хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

МАБ хөтөлбөрийн хүрээнд нийт 10 бүс нутгийн сүлжээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, Евро-МАБ, Латин орнуудын МАБ-ын сүлжээ, Номхон далайн орнуудын МАБ-ын сүлжээ, Арабын орнуудын МАБ-ын сүлжээ мөн түүнчлэн Зүүн Азийн орнуудын МАБ сүлжээ тус тус ажиллаж байна. Зүүн Азийн орнуудын МАБ-ын сүлжээнд ОХУ, БНХАУ, Монгол, Япон, БНАСАУ болон БНСУ анх 1994 онд санаачлан байгуулсан болно.

Хүн ба Шим мандал хөтөлбөр дэх Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв. МАБ хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо нь Байгаль орчны Сайд болон ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын даргын хамтарсан тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Энэ хугацаанд Говийн Их Дархан цаазат газар (1990 онд), Увс нуурын сав газар (1997 онд), Богд хан уул (1996 онд), Хустайн Байгалийн цогцолборт газар (2002 онд), Дорнод Монголын тал газар (2006 онд), Дагуурын тал /2007/ газруудыг Дэлхийн шим мандлын нөөц газарт тус тус бүртгүүлэн хамгаалж байна.

Дэлхийн шим мандалын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэний үр дүнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-гоос дэмжин урамшуулах, шаардлагатай удирдамж чиглэлээр хангах, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрүүдийг эрэлхийлэхэд ач холбогдолтой. Тухайлбал, ЮНЕСКО-гийн дэмжлэгээр Дэлхийн Хүн ба шим мандалын нөөц газрын сүлжээ болох Богд Хан уулын хамгаалалтын захиргааны чадавхи, дэд бүтэц, удирдлага менежментийг сайжруулах төслийн хүрээнд тус хамгаалалтын захиргаанд дахин дамжуулах станц, суурин болон хөдөлгөөнт радио станц, нарны зайн систем, алсын холбооны гар станцуудыг суурин төхөөрөмжүүдийн хамт суурилуулж өгсөний зэрэгцээ хамгаалалтын захиргааны албан өрөөг шинээр тохижуулах, компьютер, хувилагч машин болон принтерээр хангасан болно.

Үүний зэрэгцээ хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж ирлээ. Тухайлбал, “Хүн ба Шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын сүлжээний 5 дахь удаагийн хурлыг 1997 онд Богд Хан ууланд (Эко аялал жуулчлал сэдвээр), 8 дахь удаагийн хурлыг 2003 онд Хустайн Байгалын цогцолборт газарт (Дэлхийн Шим мандалын нөөц газруудын чадавхыг сайжруулах сэдвийн доор), 10 дахь удаагийн хурлыг 2007 онд Горхи Тэрэлжийн Байгалын цогцолборт газарт (Биологийн төрөл зүйлийг хамгаалахад тахилгат газруудыг үүрэг, ач холбогдол сэдвээр) амжилттай зохион байгуулсан нь энэ манай улсын оролцоо, идэвхи зүтгэлийг харуулж байна.
 
< Өмнөх   Дараах >
Юнеско-гийн тухай
Танилцуулга
Ерөнхий бага хурал
Гүйцэтгэх Зөвлөл
Он дарааллын бичгээс
Монгол Улс ба Юнеско
Монгол улс ЮНЕСКО-д элссэн нь
Монголын төлөөлөгчид     ЮНЕСКО-д
Байнгын төлөөлөгчийн газар
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлуудын айлчлалууд
Санамж бичгүүд
Нэгдэн орсон Конвенциуд
Он цагийн хэлхээс
Олон улсын 10 жилүүд
left002.jpg
left001.jpg
Архив мэдээлэл
Тэмдэглэлт өдрүүд
Тэтгэлэгт хөтөлбөр
Хурал семинар
Төсөл хөтөлбөрүүд
Архив мэдээ
Зургийн цомог
Манай сайтын зочид
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр15
mod_vvisit_counterӨчигдөр56
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт395
mod_vvisit_counterЭнэ сард242
mod_vvisit_counterНийт10008
2010 © Designed and Developed by ORGILSOFT LLC