|
Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо |
Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороог 1999 онд анх байгуулж байсан бөгөөд 2004 онд шинэчлэн манай соёлын болоод байгаль хамгааллын зүтгэлтэн, мэргэжилтэн, нэрт эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэхүү Хорооны гол зорилго нь Дэлхийн өвд бүртгүүлэх боломжтой өвүүдийн Үндэсний урьдчилсан жагсаалтыг гарган, шинэчлэх, тэдгээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх нэр дэвшүүлсэн баримт бичиг бэлтгэх ажлыг зохион байгуулах явдал юм.
|