|
Зургийн цомог |
|
|
Танилцуулга
|
1945 оны 11 дүгээр сарын 16-нд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагыг \ ЮНЕСКО \ үүсгэн байгуулж, Дүрмэнд 37 улс гарын үсэг зурсан юм. Дүрмийг 1946 онд Өмнөд Африк, Саудын Араб, Австрали, Бразил, Канад, Хятад, Дани, Египт, Америкийн Нэгдсэн Улс, Франц, Грек, Энэтхэг, Ливан, Мексик, Норвеги, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Доминикан Улс, Их Британи, Чехословак, Турк зэрэг 20 улс батламжилснаар хүчин төгөлдөр болжээ.
Энэхүү шинэ байгууллага нь «хүн төрөлхтний оюун санаа, ёс суртахууны эв нэгдэл»-ийг хангаж, дэлхийн шинэ дайн өдөөхгүй байх, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, хэвлэл мэдээллийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны стратеги дэвшүүлэн хүн төрөлхтний дэвшил хөгжлийг урагшлуулах зорилготой.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|

ЮНЕСКО-гийн сүлдийг 1954 онд баталжээ. Сүлд Афин хотын Акрополийн гүвээн дээр барьсан Партэнон сүмийн хэлбэрээрээ Манай эриний өмнөх VI дугаар зууны үед ардчиллын үндсийг тавьсан Грек улсад ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.
|
|
|
ЮНЕСКО-гийн Төв байрыг Парис хотод байрлуулахаар 1945 онд шийдвэрлэжээ. Үйл ажиллагааныхаа эхэн үед ЮНЕСКО түр зуур Парис хотын төвд «Mажестик» хэмээх зочид буудалд байрлаж байгаад 1958 онд Парисын 7 дугаар дүүрэг буюу Эйфелийн цамхгаас холгүй орших Фонтенуан талбайд босгосон « гурван хошуут од » хэлбэртэй, уран барилгын нэгэн хосгүй бүтээл болох Төв байрандаа орсон байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Төсвийг хоёр жилээр Ерөнхий Бага Хурлын чуулганаас баталдаг. Хоёр жилийн байнгын төсөв нь гишүүн улсуудын татвараас бүрдэнэ. 2004-2005 оны байнгын төсөв 610 сая ам.доллар болж байсан бол 2006- 2008 оны байнгын төсөв ....... доллар болжээ. Татварын хэмжээг гишүүн орнуудын эдийн засгийн хүчин чадлыг харгалзан тогтоодог. Байнгын төсвөөс Оролцох хөтөлбөр, Байгууллагын захиргаа, боловсон хүчний зардал болон олон улсын оюуны хамтын ажиллагааг хөгжүүлэх судалгаа, шинжилгээ, нийтлэл, хурал цуглаан зэрэг ажлыг санхүүжүүлдэг.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Ерөнхий захирал, Нарийн бичгийн даргын газар |
|
Ерөнхий захирал гүйцэтгэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэрбээр Ерөнхий бага хурал, Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх санал боловсруулж, хоёр жилийн хөтөлбөр, төсвийн төслийг бэлтгэдэг. Нарийн бичгийн даргын газрын ажилтнууд батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
ЮНЕСКО-гийн Дүрмийн удиртгалд «дайн хийх бодол хүний оюун ухаанд үүсдэг тул энх тайвныг хамгаалах үзлийг хүний ухамсарт л бататгах хэрэгтэй» гэж тунхагласан билээ. Мөн «түүхэнд ард түмнүүд бие биеэ харилцан үл ойлголцох байдал байнга оршиж, үндэстэн хоорондын үл итгэлцлэл, хардалт сэрдэлтийн сэжим болж байсан нь тэдний зөрчлийг хурцатган ихэнх тохиолдолд дайнд хүргэж байв» хэмээжээ.
Бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бат бэх энх тайвныг тогтоохоор Дүрмэнд гарын үсэг зурсан улс гүрнүүд «боловсрол олох бүрэн бөгөөд эрх тэгш боломж, жинхэнэ үнэнийг чөлөөтэй олж авах, үзэл бодол, эрдэм мэдлэгээ чөлөөтэй солилцох нөхцөлөөр бүх нийтийг хангахаар шийдвэрлээд бие биеэ харилцан илүү ойлгох, тус тусын ёс заншлын талаар хамгийн үнэн зөв, яв цав мэдлэгтэй болохын тулд ард түмнүүдийн харилцааг хөгжүүлж, өргөжүүлэхээр тогтжээ».
Дүрмийн нэгдүгээр зүйлд ЮНЕСКО « үндэстнүүдийн хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, соёлд төвлөрүүлэн», « арьс өнгө, хүйс, хэл, шашин ялгаварлахгүйгээр шударга ёс, хууль, хүний эрх ба үндсэн эрх чөлөөг нийтээр хүндэтгэх »-д хувь нэмрээ оруулахаар заасан байна. Дүрмийн бусад зүйлүүдэд тус байгууллагын үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагаа, харилцааны асуудлыг тусгасан байдаг.
|
|
| |
|
|
Манай сайтын зочид |
 | Өнөөдөр | 19 |  | Өчигдөр | 56 |  | Энэ 7 хоногт | 399 |  | Энэ сард | 246 |  | Нийт | 10012 |
|
|