ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
Бидний тухай
НҮҮР
Үүсэл хөгжил
Бүтэц бүрэлдэхүүн
Холбоо барих
Үйл ажиллагаа
Боловсрол
Соёл
Шинжлэх ухаан
Мэдээлэл, харилцаа холбоо
Дэлхийн өв
Ном товхимол
Зургийн цомог
1260957653_1233027034_dscn0761.jpg
Сүлжээ
Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо
Хүн ба Шим мандал хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо
Олон улсын Ус зүйн Монголын Үндэсний хороо
Баримтат өвийг хамгаалах Монголын Үндэсний Хороо
Холбоосууд

un.png
unesco.png
govbannermini.gif
parl.jpg
mecs.png
mne.png
mfa.png
jtt.png
ssia.png
academy.jpg 
culture.png

ШИНЖЛЭХ УХААН

ЮНЕСКО шинжлэх ухаан, байгаль орчны хэтийн зорилтуудаа, нэгд, шинжлэх ухаан, технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлтийг хөтлөх зарчим, ёс зүйн хэм хэмжээг буй болгох, хоёрт, байгаль, нийгмийн өөрчлөлтийг зөв удирдан залснаар хүний аюулгүй байдлыг хангах, гуравт, мэдлэгт тулгуурласан шинэ нийгэм байгуулахын тулд шинжлэх ухаан, техник, хүний чадавхийг төлөвшүүлэх гэж тодорхойлжээ.

Шинжлэх ухааны салбар дахь ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож, олон төрлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. 1962 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын 12 дугаар чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцохдоо « Байгаль, байгалийн баялгийг хамгаалах тухай » тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулж байсан нь эдүгээ дэлхий дахины өнөөгийн хөгжлийн стратеги зорилт болон хувирчээ.

Суурь болон нийгмийн шинжлэх ухааны салбарт Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа тус орны шинжлэх ухааны бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх, давтан сургах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж үр дүнгээ өгч ирлээ. Тухайлбал, МОSТ (Нийгмийн өөрчлөлтийн удирдлага), IHP (Олон улсын усны хөтөлбөр), MAB (Хүн ба шим мандал) хөтөлбөрүүдэд Монгол Улс идэвхтэй оролцож байна.

« Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр »-ийн хэрэгжилтийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын ерөнхий бодлоготой холбоотой арга хэмжээнүүдийг ЮНЕСКО-той хамтран санаачлан хэрэгжүүлэх замаар Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх тус дэм үзүүлнэ.
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулахад ЮНЕСКО- гийн шинжээчдийн баг ажиллаж, ШУТ- ийн салбарын өнөөгийн байдлаар тойм судалгаа хийж, зөвлөмж боловсруулж, үндэсний семинар зохиож, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд тогтоосон нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох үндсийг тавьж өглөө.
Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тэмдэглэдэг болж, шинжлэх ухаан, технологийн салбарт судалгааны тоймыг хэлэлцэх, олон улсын шинжээч мэргэжилтэн ажиллуулах, химийн бичил лабораторыг зохистой ашиглах зэрэг тодорхой ажил гүйцэтгэдэг болов. Тухайлбал : Дэлхийн философийн өдрийг анх удаа Монгол оронд тэмдэглэх ажлын хүрээнд « Эрх чөлөөний философи » олимпиад, « Зүй ёст нийгэм » сэдэвт нээлттэй мэтгэлцээн, мөн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

Манай улс « Азийн шинжлэх ухаан, технологийн бодлогын сүлжээ »- нд 2003 онд нэгдэн ороод байна. 20 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн тус сүлжээ манай боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, шинжлэх ухааны салбарт үнэлэлт дүгнэлт өгөх, бодлого боловсруулах төвшинд ЮНЕСКО- гийн мэргэжлийн дэмжлэг авахад шинэ бололцоо олгож байгаа болно. ЮНЕСКО- гоос « Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцийн Нарийн Бичгийн Дарга нарын газартай хамтран « Цөлжилттэй тэмцэх » сэдвээр Монгол оронд сургалт явуулж, арга зүй, танин мэдэхүйн ном, гарын авлагуудыг монгол хэлээр хэвлүүлэв.

« ЮНЕСКО- гийн « Хүн амьд эрдэнэ » хөтөлбөрийг Монголд танилцуулах Монгол – Солонгосын мэргэжилтнүүдийн уулзалт хийж, төсөл хэрэгжүүлж эхлэв.

 
Юнеско-гийн тухай
Танилцуулга
Ерөнхий бага хурал
Гүйцэтгэх Зөвлөл
Он дарааллын бичгээс
Монгол Улс ба Юнеско
Монгол улс ЮНЕСКО-д элссэн нь
Монголын төлөөлөгчид     ЮНЕСКО-д
Байнгын төлөөлөгчийн газар
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлуудын айлчлалууд
Санамж бичгүүд
Нэгдэн орсон Конвенциуд
Он цагийн хэлхээс
Олон улсын 10 жилүүд
left002.jpg
left001.jpg
Архив мэдээлэл
Тэмдэглэлт өдрүүд
Тэтгэлэгт хөтөлбөр
Хурал семинар
Төсөл хөтөлбөрүүд
Архив мэдээ
Зургийн цомог
Манай сайтын зочид
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр23
mod_vvisit_counterӨчигдөр56
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт403
mod_vvisit_counterЭнэ сард250
mod_vvisit_counterНийт10015
2010 © Designed and Developed by ORGILSOFT LLC