ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
Бидний тухай
НҮҮР
Үүсэл хөгжил
Бүтэц бүрэлдэхүүн
Холбоо барих
Үйл ажиллагаа
Боловсрол
Соёл
Шинжлэх ухаан
Мэдээлэл, харилцаа холбоо
Дэлхийн өв
Ном товхимол
Зургийн цомог
1260957653_1233027034_dscn0761.jpg
Сүлжээ
Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо
Хүн ба Шим мандал хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо
Олон улсын Ус зүйн Монголын Үндэсний хороо
Баримтат өвийг хамгаалах Монголын Үндэсний Хороо
Холбоосууд

un.png
unesco.png
govbannermini.gif
parl.jpg
mecs.png
mne.png
mfa.png
jtt.png
ssia.png
academy.jpg 
culture.png

БОЛОВСРОЛ

ЮНЕСКО, Монголын хамтын ажиллагааны хамгийн өргөн туршлага хуримтлуулсан салбар бол боловсролын салбар юм. Үндэсний хөгжлийн бодлогод боловсрол тэргүүлэх үүрэгтэйг манай улс зүй ёсоор үнэлэн үзэж, хүн ам, нэн ялангуяа, түүний эмзэг бүлгийн боловсрол, сургалтын хэрэгцээг хангах талаар өөрийн онцлогт тохирсон стратеги, бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд ЮНЕСКО оюуны болон материаллаг тусламж байнга үзүүлж ирсэн юм.

ЮНЕСКО-гийн баримталж буй боловсролын бодлого

            ЮНЕСКО-гийн боловсролын салбар дахь үйл ажиллагаа бүх нийтийг  суурь боловсролоор хангах, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, сургалтын агуулга, хөтөлбөр, менежментийг дэлхий нийтийн хөгжил, дэвшлийн шаардлагад зохицуулан өөрчлөх, боловсролын чанарыг дээшлүүлж баталгаажуулах, шинжлэх ухаан, технологийн ололтууд, мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийг боловсролын салбарт нэвтрүүлэх, техник мэргэжлийн боловсролыг дэмжихэд чиглэж байна.

ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгийн мэдээгээр өнөөдөр дэлхийн 862 сая насанд хүрэгсэд бичиг үсэг тайлагдаагүй байна. Үүнээс гадна 6-11 насны таван хүүхдийн нэг буюу 115 сая орчим хүүхэд сургуулиас завсардаад байна.

            Энэхүү хандлагыг өөрчилж эргүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг 2015 он гэхэд бүх нийтэд суурь боловсролыг заавал олгохоор зорин ажиллаж байна. 2000 онд Дакар хотноо хуралдсан Боловсролын талаарх дэлхийн чуулган дор дурдсан 6 зорилт тавиад байна. Үүнд :

  • сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, халамжийг сайжруулах
  • сургуульд ороход дөхөм болгох, үнэ төлбөргүй, чанартай боловсролыг сургуулийн насанд хүрсэн хүүхэд бүрт олгох
  • залуучууд, насанд хүрэгсдэд сурч боловсрох боломжийг үлэмж нэмэгдүүлэх
  • насанд хүрэгсдийн 50%-ийг бичиг үсэгт тайлуулах
  • сургуульд хүйсээр ялгаварлах явдлыг арилгах
  • сургалтын чанарыг сайжруулах  зэрэг зорилтууд орж байна.

            Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, төрийн бус байгууллагууд болон нийгмийн бүхий л оролцогч талуудын хүчин чармайлтыг ЮНЕСКО зохицуулан эдгээр зорилтод хүрэхээр ажиллаж байна. ЮНЕСКО-гийн  үйл ажиллагааны цөм болсон Бүх нийтийн боловсрол :

  • гишүүн орнуудын боловсролын бодлогыг тодорхойлоход оролцох
  • тогтвортой хөгжлийн боловсролын өргөн хүрээтэй асуудлаар сурах бичиг, багш нарын гарын авлага зэрэг материал боловсруулах, тараах
  • техник мэргэжлийн боловсрол болон дээд боловсролын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг салбарт шинэ норм, стандарт тогтоох
  • боловсролд гарч ирж буй шинэ асуудлуудын хэтийн төлвийг тодорхойлох, шийдэх арга замыг эрэлхийлэх,
  • насанд хүрэгсдийн 70% нь бичиг үсэггүй, хүүхдүүдийн тал нь сургуульд хамаарагдаагүй Африк тив, хөгжиж буй орнууд болон хамгийн их хүн амтай 9 улс гүрэнд  онцгой анхаарах
  • зэвсэгт мөргөлдөөн, онц байдлын бүс нутаг, гудамжинд амьдарч буй хүмүүст боловсрол олгох шинэ хөтөлбөр боловсруулах
  • төрийн болоод төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.      

            Үндэсний хөгжлийн бодлогод боловсрол тэргүүлэх үүрэгтэйг болон бүх нийтийн боловсролын Жомтием, Дакарын зорилтуудын ач холбогдлыг Монгол Улс зүй ёсоор үнэлж, нийт хүн ам, ялангуяа түүний эмзэг бүлгүүдийн боловсрол, сургалтын хэрэгцээг хангах талаар олон талт стратеги, бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм. 2008 -2015 онд ЮНЕСКо-гоос Монголын боловсролын тэргүүлэх салбарт хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхойлох талаар үндэсний уулзалт, өргөн хэлэлцүүлэг явуулж, ЮНЕСКО- гийн стратегийн баримт бичгийг боловсруулав.

            Монгол Улс Бүх нийтийн боловсролын талаар явуулж буй ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг дэмжин ажиллах үүднээс ЮНЕСКО болон НҮБ-ын хүүхдийн сангийн тусламжтайгаар « Бүх нийтийн боловсролын үндэсний форум » байгуулан ажиллаж байна. Тус форум бүх нийтийн боловсролын төлөвлөлт, хэрэгжилтийг үр бүтээлтэй болгож, үндэсний хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, нийгмийн оролцоо, тэгш байдлыг хангах, боловсролын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилготой. Монгол Улс ЮНЕСКО, Өмнөд Солонгосын Боловсролын Хөгжлийн Хүрээлэнтэй хамтран 2015 хүртэл Монгол улсын бүх нийтийн боловсролын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж гаргахаар идэвхийлэн ажиллаж байна.  2007 оны боловсрол эзэмших гэрээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн талаар судалгаа хийж, Бүх Нийтийн Боловсролын форумаар хэлэлцүүлснээс гадна гэрэл зургийн уралдаан зарлан, шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлсэн нь сурч боловсрох эрхийн үнэ цэнэ, ач холбогдлыг таниулах сурах бололцоо нөхцлийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой болов.

            ЮНЕСКО-гоос 2005-2014 онд тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил зарласан холбогдуулан тогтвортой хөгжлийн боловсролын асуудлаар олон улсын бага хурал 2003 онд зохион байгуулсан нь ирээдүйд чиглэсэн тодорхой арга хэмжээ боллоо. ЮНЕСКО- оос зарласан тогтвортой хөгжлийн боловсролын (2005- 2014 он) 10 жилтэй холбогдуулан Монгол Улсын баримтлах Үндэсний стратеги, хөтөлбөр боловсруулах, Бага , дунд боловсролын стандартыг шинэчлэн хэрэгжүүлэх, Албан бус боловсролын төвүүдийн чадавхийг сайжруулах, багш, арга зүйчдийг сургаж чадваржуулах, ном, гарын авлага хэвлүүлэх ажлыг жил бүр төлөвлөн хийж байна.
 
Юнеско-гийн тухай
Танилцуулга
Ерөнхий бага хурал
Гүйцэтгэх Зөвлөл
Он дарааллын бичгээс
Монгол Улс ба Юнеско
Монгол улс ЮНЕСКО-д элссэн нь
Монголын төлөөлөгчид     ЮНЕСКО-д
Байнгын төлөөлөгчийн газар
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлуудын айлчлалууд
Санамж бичгүүд
Нэгдэн орсон Конвенциуд
Он цагийн хэлхээс
Олон улсын 10 жилүүд
left002.jpg
left001.jpg
Архив мэдээлэл
Тэмдэглэлт өдрүүд
Тэтгэлэгт хөтөлбөр
Хурал семинар
Төсөл хөтөлбөрүүд
Архив мэдээ
Зургийн цомог
Манай сайтын зочид
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр9
mod_vvisit_counterӨчигдөр56
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт389
mod_vvisit_counterЭнэ сард236
mod_vvisit_counterНийт10002
2010 © Designed and Developed by ORGILSOFT LLC