ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
Бидний тухай
НҮҮР
Үүсэл хөгжил
Бүтэц бүрэлдэхүүн
Холбоо барих
Үйл ажиллагаа
Боловсрол
Соёл
Шинжлэх ухаан
Мэдээлэл, харилцаа холбоо
Дэлхийн өв
Ном товхимол
Зургийн цомог
1260957653_1233027034_dscn0761.jpg
Сүлжээ
Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо
Хүн ба Шим мандал хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо
Олон улсын Ус зүйн Монголын Үндэсний хороо
Баримтат өвийг хамгаалах Монголын Үндэсний Хороо
Холбоосууд

un.png
unesco.png
govbannermini.gif
parl.jpg
mecs.png
mne.png
mfa.png
jtt.png
ssia.png
academy.jpg 
culture.png

ЮНЕСКО-гийн түүхийн тэмдэглэлт он цагийн хэлхээс
Монгол улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд холбогдох
тэмдэглэлт он цагийн хэлхээс

1962 оны 11 дүгээр сарын 1 – Монгол Улс ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элсэж, “Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын Дүрэм”-д гарын үсэг зурав.
1963   -  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс ГЯЯ-ны дэргэд байгуулагдав.
1964   – Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн Конвенцид нэгдэж оров.
1964   - “Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахтай тэмцэх тухай”  Парисын Конвенцид нэгдэж оров.
1965   – ЮНЕСКО-гийн Ус судлалын хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны үндэс суурь болсон Усны үндэсний комиссыг байгуулав.
1969   – Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газар нээгдэв.
1970   – Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст олгодог Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг ЮНЕСКО Монгол улсад олгов.
1971    - ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Рене Мае анх удаа манай улсад айлчлав.
1971   – Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын анхны Санамж бичигт гарын үсэг зурав.
1973   - “Төв Азийн соёл, иргэншилд нүүдэлчин ардын гүйцэтгэсэн үүрэг” сэдэвтэй олон улсын  симпозиум Улаанбаатар хотноо зохион байгуулав.
1978   -  ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Амаду Махтар М’Боу манай улсад айлчлав.
1978   – Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын  Санамж бичигт гарын үсэг зурав.
1978   - “Хүн ба шим мандал” (MAB) хөтөлбөрт оролцож эхлэв.
1983   – Монгол Улс ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээнд нэгдэв.
1983-1987 – ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллав.
1985   - Азийн орнуудын дуу хөгжмийн VII индэр симпозиум болон фестивалийг Улаанбаатар хотод зохион байгуулав.
1987   – Бүх нийтээр бичигтэн болох асуудлаар олон улсын симпозиум зохион байгуулав.
1990   – Монгол улсын санаачилгаар “Бүх нийтээр бичигтэн болох олон улсын жил”-ийг НҮБ, ЮНЕСКО-гоос тунхаглан зарлав.
1990:              “Монголын Нууц Товчоон”-ы 750 жилийн ойг ЮНЕСКО-той хамтран тэмдэглэв.
1990   – “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай” Конвенцид нэгдэж оров.
1991   - “Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай”, “Ази Номхон далайн орнуудад, дээд боловсрол,  эрдмийн зэргийн диплом харилцан зөвшөөрөх тухай” болон “Техник болон мэргэжлийн боловсролын тухай” Конвенцид тус тус нэгдэж оров.
1992    - ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Федерико Майор манай улсад айлчлав.
1992   – Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.
1992   - ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Торгон зам” хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар” олон улсын эрдэм шинжилгээний аяллыг зохион байгуулав.
1994   – “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” (MOST) хөтөлбөрт оролцож эхлэв.
1994   – “Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн соёл урлагийн байгууллагын санхүүжилт” олон улсын бага хурал зохион байгуулав.
1996   - Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-гийн Төв байранд зочлов.
1996   – Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын  Санамж бичигт гарын үсэг зурав.
1997   - Албан бус боловсрол, зайны сургалтын төв байгуулагдав.
1997   - “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 5 дугаар хурлыг Богдхан ууланд зохион байгуулав.
1997: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Говийн их дархан цаазат газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

1997: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Увс нуурын сав газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

1997: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Богд Хан Уул Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

1997:  Монгол улсад “Төв Азийн тууль” олон улсын симпозиум-фестиваль зохион байгуулав.
1998   - Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн байгуулагдав.
1998   – ЮНЕВОК-ын Үндэсний ажиглах төв байгуулагдав.
1999   - “Төв Азийн баатарлаг туульс” сэдэвт симпозиум - Их наадам зохион байгуулав.
1999   - Монголын утга соёлын өвийн төв байгуулагдав.
1999   – “Нүүдэлчид ба бэлчээрийн өнөөгийн ашиглалт” олон улсын симпозиум зохион байгуулав.
1999   - Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо байгуулагдав.
1999   – Зүүн Азийн орнуудын ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хоёр дахь уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2001   – “Соёл иргэншил хоорондын яриа хэлцэл : Нүүдлийн болон бусад соёл иргэншлийн харилцан нөлөө” олон улсын симпозиум зохион байгуулав.
2002    - ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Коичиро Мацуура Монгол Улсад айлчлав.
2002   – Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын  Санамж бичигт гарын үсэг зурав.
2002   – “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын менежментийн асуудлууд” үндэсний семинар зохион байгуулав.
2002   - “Бүх нийтийн боловсролын үндэсний форум” байгуулав.
2002   – Азийн ардын урлагийн олон улсын тавдугаар симпозиум зохион байгуулав.
2002: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.
2003   - НҮБ-ын Бичигтэн болох арван жилийг эхлүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди уригдан оролцож, гишүүн орнуудыг төлөөлж, тус арван жилийг нээж үг хэлэв.
2003   - “Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засах олон улсын судалгааны Төв”-д (ICCROM) элсэв.
2003   - Увс нуурын ай сав газрыг Дэлхийн байгалийн өвд бүртгэгдэв.
2003   -  “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 8 дугаар хурлыг Хустайн нуруунд зохион байгуулав.
2003   – ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хүрээнд Баримтат өвийг хамгаалах үндэсний хороо байгуулав.
2003   – “Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх” сэдвээр Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын сургалт - семинарыг зохион байгуулав.
2003   - Морин хуурыг Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг өвөөр тунхаглав.
2003   - “Техник мэргэжлийн боловсрол дахь тэгш байдал, хамран сургалт, цаашдын хөгжил” сэдвээр бүсийн сургалт-семинарыг зохион байгуулав.
2004   - Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг Дэлхийн өвд бүртгэв.
2004   – “Соёл ба соёл иргэншлийн хоорондын яриа хэлцэл : Нүүдлийн соёл иргэншлийн өнөөгийн байдал, ирээдүй даяаршлын эрин үед” олон улсын бага хурал зохион байгуулав. 
2005   - ЮНЕСКО- гийн 60 жилийн ойд зориулан “ЮНЕСКО-гийн долоон хоног”- ийг зохион байгуулав. НҮБ болон ЮНЕСКО- гийн үзэл санаа, үйл ажиллагааг сурталчлах, Монгол Улс ЮНЕСКО- гийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн 16 цуврал арга хэмжээг зохион явуулахад ЮНЕСКО- гийн Парис, Бээжин, Бангкок дахь төвөөс олон төлөөлөгч оролцов.
2005   - ЮНЕСКО- гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо шинээр байгуулагдав.

2005: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Дорнод Монголын тал газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

2005:  "Биет бус соёлын өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенцид Монгол улс нэгдэн оров.

2005   - Уртын дууг Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг өвөөр тунхаглав.

2006:  ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал Коичиро Мацуура Монгол улсад албан ёсны айлчлал хийж, Монгол улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

2006   - Монгол Улс, ЮНЕСКО- гийн хамтын ажиллагааны хүрээг урьд үеийнхээс хоёр дахин өргөжүүлсэн зургаан бүлэг, 48 заалт бүхий арга хэмжээ, хөтөлбөр төслийг тусгасан “Санамж бичиг”-ийг баталгаажуулав.

2006:              “Зүүн Азийн Хүүхдийн урлагийн их наадам”-ыг Монгол улсад зохион байгуулав.

2006:              Гүн ухаанч, говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн жанч халсны 150 жилийн ойг ЮНЕСКО-той хамтран тэмдэглэв.

2006   - Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ЮНЕСКО- гийн Ерөнхий захирал Коучиро Мацуураг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас“ одонгоор шагнав.
2006   - “Морин хуурын уламжлалт өвийг хамгаалж хөгжүүлэх нь” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт болж, морин хуурын уламжлалт өвийг хамгаалж хөгжүүлэх зөвлөмж гаргав.

2006:  “ICOMOS (Хөшөө дурсгал ба дурсгалт газрыг хамгаалах Олон улсын Зөвлөл)-ын Монголын Үндэсний Хороо” байгуулагдав.

2007   - Монгол Улс 107 орны дэмжлэг авч ЮНЕСКО- гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
2007   - ЮНЕСКО- гийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” (2005 он), “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг” (2005) Конвенцид Монгол улс нэгдэв.
2007:              “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг” 2005 оны Конвенцид Монгол улс нэгдэн оров.

2007:              ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Монгол Дагуурын тал Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

2007:  ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн болон Японы Тсукубагийн Их сургуультай хамтарсан “Гүний Усны Менежментийн Тэнхэм”-ийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр байгуулав.

2007   - “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 10 дугаар хурлыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зохион байгуулав.

2008   - ЮНЕСКО- гийн Бээжин дэх газрын захирал, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ясуюуки Аошимаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнав.
2008   - ЮНЕСКО- гийн Бээжин дэх газрын захирал бөгөөд БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр ноён Абхиманю Сингх томилогдов.

2008:              Монгол Улсын Боловсролын Салбарыг Дэмжих ЮНЕСКО-гийн Стратегийг батлав.

2008:              ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал сумогийн аварга Хакухо М.Даваажаргалыг ЮНЕСКО-гийн “Спортын аварга”-аар тодруулав.

2008:              ЮНЕСКО-гийн Соёлын асуудал эрхэлсэн орлогч Захирал, хатагтай Франсуа Ривьер Монгол улсад албан ёсны айлчлал хийв.

2009:              ЮНЕСКО-с “Монгол тууль”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн Жагсаалтад бүртгэн авав.

2009:              ЮНЕСКО-с “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”-г Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн Жагсаалтад бүртгэн авав.

2009:              ЮНЕСКО-с “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн Жагсаалтад бүртгэн авав.

2009: ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээжээр зарлан тунхаглагдсан “Морин хуур”, “Уртны дуу”-г Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэгтгэн бүртгэв. 

 
Юнеско-гийн тухай
Танилцуулга
Ерөнхий бага хурал
Гүйцэтгэх Зөвлөл
Он дарааллын бичгээс
Монгол Улс ба Юнеско
Монгол улс ЮНЕСКО-д элссэн нь
Монголын төлөөлөгчид     ЮНЕСКО-д
Байнгын төлөөлөгчийн газар
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлуудын айлчлалууд
Санамж бичгүүд
Нэгдэн орсон Конвенциуд
Он цагийн хэлхээс
Олон улсын 10 жилүүд
left002.jpg
left001.jpg
Архив мэдээлэл
Тэмдэглэлт өдрүүд
Тэтгэлэгт хөтөлбөр
Хурал семинар
Төсөл хөтөлбөрүүд
Архив мэдээ
Зургийн цомог
Манай сайтын зочид
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр12
mod_vvisit_counterӨчигдөр56
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт392
mod_vvisit_counterЭнэ сард239
mod_vvisit_counterНийт10004
2010 © Designed and Developed by ORGILSOFT LLC