ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
Бидний тухай
НҮҮР
Үүсэл хөгжил
Бүтэц бүрэлдэхүүн
Холбоо барих
Үйл ажиллагаа
Боловсрол
Соёл
Шинжлэх ухаан
Мэдээлэл, харилцаа холбоо
Дэлхийн өв
Ном товхимол
Зургийн цомог
1260957653_1233027034_dscn0761.jpg
Сүлжээ
Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо
Хүн ба Шим мандал хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо
Олон улсын Ус зүйн Монголын Үндэсний хороо
Баримтат өвийг хамгаалах Монголын Үндэсний Хороо
Холбоосууд

un.png
unesco.png
govbannermini.gif
parl.jpg
mecs.png
mne.png
mfa.png
jtt.png
ssia.png
academy.jpg 
culture.png

Монголын төлөөлөгчид ЮНЕСКО-д

            1962 оны 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 12-нд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын 12 дугаар чуулганд Соёлын яамны коллегийн гишүүн, Урлал судлалын газрын дарга Э.Оюун тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Багшийн Дээд Сургуулийн захирал Т.Балдан, ГЯЯ-ны ажилтан П.Цэрэнцоодол, Д.Бямбаа нар орсон байна. Үүнээс хойш манай төлөөлөгчид ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын чуулган болон бусад олон улсын болоод бүсийн 50 орчим томоохон хурал, чуулганд оролцож, олон арван тогтоол, шийдвэр, зөвлөмжийн төслийг хэрэгжүүлэн батлуулах, хурал чуулганы баримт бичигт тусгуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь бусад гишүүн орнуудын талархлыг зүй ёсоор хүлээж байдаг билээ. 1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-гийн Төв байранд албан ёсоор зочилж, Ерөнхий захиралтай уулзаж, харилцаа хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэхээр ярилцсан билээ. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны ойрын ирээдүй, чиглэлийг тодорхойлсон Монгол Улсын засгийн газар, ЮНЕСКО-гийн хоорондын «Санамж бичиг»-т гарын үсэг зурсан юм.

           Гадаад хэргийн сайд С.Оюун 2008 онд Франц улсад албан ёсоор айлчлал хийж энэ үеэрээ ЮНЕСКО-гийн төв байранд зочилж, тус байгууллагын Ерөнхий Захирлын тэргүүн орлогч ноён Марсио Барбозатай уулзаж, Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Энэ уулзалт нь Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц өгч үр дүнгээ өгсөн болно.

           Манай улс ЮНЕСКО-гийн  Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр 1983-1987 онд сонгогдож ажиллаж байв. Гүйцэтгэх Зөвлөлд Монгол Улсыг Тусгай үүрэг гүйцэтггэгч элчин сайд Б.Дашцэрэн төлөөлөн ажиллаж байлаа. Үүнээс гадна Ерөнхий Бага Хурлын Чуулган, комисс, бүсийн бага хурлын орлогч даргаар удаа дараа сонгогдон, дэлхий дахинд нийтлэг ач холбогдол бүхий шийдвэрүүд гаргахад идэвхтэй оролцож байв. Монгол улс 20 жилийн дараа 2007 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 34 дүгээр чуулганаар ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Гүйцэтгэх Зөвлөлд сонгогдсон нь олон улсад манай улсын нэр хүнд өсөн бэхжиж, сүүлийн жилүүдэд Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч гишүүн орнуудын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүлээж байгаагийн илэрхийлэл болсны хамт Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ЮНЕСКО-гийн оролцоог өргөжүүлэх шинэ боломж нээгдэж буй юм.

 
Юнеско-гийн тухай
Танилцуулга
Ерөнхий бага хурал
Гүйцэтгэх Зөвлөл
Он дарааллын бичгээс
Монгол Улс ба Юнеско
Монгол улс ЮНЕСКО-д элссэн нь
Монголын төлөөлөгчид     ЮНЕСКО-д
Байнгын төлөөлөгчийн газар
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлуудын айлчлалууд
Санамж бичгүүд
Нэгдэн орсон Конвенциуд
Он цагийн хэлхээс
Олон улсын 10 жилүүд
left002.jpg
left001.jpg
Архив мэдээлэл
Тэмдэглэлт өдрүүд
Тэтгэлэгт хөтөлбөр
Хурал семинар
Төсөл хөтөлбөрүүд
Архив мэдээ
Зургийн цомог
Манай сайтын зочид
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр15
mod_vvisit_counterӨчигдөр56
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт395
mod_vvisit_counterЭнэ сард242
mod_vvisit_counterНийт10008
2010 © Designed and Developed by ORGILSOFT LLC