|
Зургийн цомог |
|
|
|
Симпозиум - сургалт семинар |
|
МОНГОЛЫН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛЖ ДЭМЖИХ АСУУДАЛД СИМПОЗИУМ- СУРГАЛТ СЕМИНАР
Зохион байгуулагдах газар: Монгол улс, Улаанбаатар хот
Засгийн газрын III байр, БСШУЯ-ны Хурлын Их Танхим (401)
Огноо: 2009 оны 9 дүгээр сарын 07-оос 10
Товч танилцуулга:
Биет бус соёлын өвийг хамгаалах зорилгоор ЮНЕСКО 2003 онд “Биет бус Соёлын өвийг хамгаалах тухай” Конвенцийг баталсан билээ. Монгол улс 2005 онд тус Конвенцид нэгдэн орж, биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, уламжлан өвлүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд томоохон арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь ЮНЕСКО-гийн “Хүн-Амьд Эрдэнэ” хөтөлбөр юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
“Амьд соёлоороо бахархацгаая” шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн |
Ази, Номхон далайн улс орнуудын биет бус соёлын өвийн гайхамшгийг дэлгэн харуулсан “Амьд соёлоороо бахархацгаая”, “Маргаашид илгээх захидлууд-2007” шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн соёлын төвийн дэмжлэгтэйгээр Монголын байгаль, соёлын дурсгалыг хамгаалах сан 2009 оны 12 сарын 17-ны өдөр Монголын уран зургийн галлерейд зохион байгууллаа.
Энэхүү үзэсгэлэнд Ази, Номхон далайн улс орнуудын соёлын төрөл зүйл, ёс заншил, уламжлалыг харуулсан шилдэг 80 бүтээл, богино тайлбарын хамт тавигдсан. Ийнхүү олон орны шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулж, үзэсгэлэн гаргах нь соёлын олон төрөл зүйлээр дамжуулан тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих бас нэг тулгуур багана болох юм.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд багачуудад, оюутан залуус, багш сурагчдад амьд соёлын өв, зан үйлийг хайрлаж, бахархах сэтгэл төрүүлэх, бусад улс орнуудын өвүүдтэй танилцах, ойлгож хүндэтгэх сайхан боломж олгож байгаа юм. Үзэсгэлэн хотод төдийгүй хөдөө, орон нутгуудад үргэлжлэн тавигдах юм.
|
|
|
Үндэсний онол-практикийн бага хурал |
“БИОЛОГИЙН БОЛОН СОЁЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХАД
ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН АЧ ХОЛБОГДОЛ”
Үндэсний онол-практикийн бага хурал
Хаана: Засгийн газрын III байр, БСШУЯ-ны 401 тоот хурлын танхим, Монгол улс, Улаанбаатар хот
Хэзээ: 2009. 10. 26
Зорилго: Энэхүү Онол-Практикийн бага хурал нь тахилгат газар нутгаар дамжуулан байгаль орчныг хамгаалах, биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, тахилгын уламжлал, зан үйлийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, ач холбогдолыг нь таниулан мэдүүлэх тахилгат газар усаа хамгаалахад нутгийн иргэд, хүүхэд залуучуудын оролцоог идвэхжүүлэх замаар орон нутгийнханы тогтвортой амьдрах баталгааг хангахад чиглэгдэж байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
ЮНЕСКО шинэ Ерөнхий Захиралтай боллоо |
ЮНЕСКО-гийн шинэ Ерөнхий Захирлаар Болгар улсаас Франц болон Монако улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Болгар улсын байнгын төлөөлөгч байсан Ирина Бокова 4 жилийн хугацаагаар сонгогдлоо.
Тэрээр 1952 онд Софид төрсөн бөгөөд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд биенесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Харвард болон Мариландийн их сургуулиудад суралцсан.
Тэрээр мөн НҮБ-ын дэргэд суугаа Болгар улсын төлөөлөгч, Европын холбооны төрийн нарийн бичгийн дарга болон гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан.
|
|
|
“Монгол дахь Дэлхийн өвийн болон Тогтвортой хөгжлийн боловсрол” ЮНЕСКО-гийн сургалт-семинар |
ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн Газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын
дурсгалт Газрын хамгаалалтын захиргаатай хамтран боловсрол, соёлын
салбарын мэргэжилтэн, багш нарт зориусан “Монгол дахь Дэлхийн Өвийн
(ДӨБ) болон Тогтвортой Хөгжлийн Боловсрол (ТХБ)” сургалт семинарыг 2009
оны 10 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүд Дэлхийн Өв-Орхоны Хөндийн
Соёлын дурсгалт Газар зохион байгууллаа. Энэхүү сургалт семинар нь ДӨБ
ба ТХБ-ын үндсэн зарчмуудыг боловсрол, соёлын салбарын мэргэжилтэн,
багш нарт ойлгуулж таниулах, ДӨБ ба ТХБ-ын сургалтын модуль
боловсруулахад багш нарт дэмжлэг үзүүлэх, Монголын болон дэлхийн бусад
улс орнуудын ДӨБ ба ТХБ-ын талаарх санаачлага, үйл ажиллагаа,
туршлагуудтай танилцуулах зорилготой юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Монгол өв дэлхийд данслагдлаа |
 ЮНЕСКО-гоос “Монгол тууль”, “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалт”-д бүртгэн авлаа.
2009 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцийн Засгийн газар хоорондын Хорооны 4 дүгээр хуралдаан болж , Хорооны зүгээс Конвенцийн 17 дугаар зүйл болон “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж”-д заасан шалгууруудыг хангаж байна гэж үзээд “Монгол тууль”, “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг тус тус “Яаралтай Хамгаалах Шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалт”-д бүртгэх шийдвэр гаргасан болно.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
“Монгол Алтайн нурууны хадны зургийн дурсгалыг Дэлхийн өвд бүртгүүлэх
нэр дэвшүүлсэн баримт бичиг бэлтгэх нь” зөвлөлдөх уулзалт
Хэзээ: 2009 оны 8 сарын 3-ны өдөр
Хаана: Хүүхдийн номын сангийн Швейцарь мэдээллийн танхимд
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг Дэлхийн өвд соёлын ангиллаар Нэр дэвшүүлсэн баримт бичиг
- “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг хадгалж хамгаалах Менежментийн төлөвлөгөө
- Өвийн газрын зураг
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
ЮНЕСКО-гийн Соёлын асуудал эрхэлсэн орлогч Захирал, хатагтай Франсуа Ривьерийн айлчлал |
ЮНЕСКО-гийн Соёлын асуудал эрхэлсэн орлогч Захирал, хатагтай Франсуа Ривьер 2009 оны 7 дугаар сард Монгол улсад албан ёсны айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт бараалхаж, Гадаад харилцааны сайд С.Батболд болон БСШУЯ-ны ТНБД Н.Мишигжав нартай уулзан Монгол-ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон болно. Нүүдэлчдийн соёл иргэншлийн судлалын олон улсын хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Гандан хийдэд зочилж, ЮНЕСКО-гийн шугамаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсан.
Энэхүү айлчлалын үеэр хатагтай Ривьер Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон. Мөн тэрээр Өвөрхангай аймгийн хархорин сумын нутагт орших Дэлхийн өв-Орхоны Хөндийн соёлын дурсгалт газраар аялж, малчин айлд зочилж, монголчуудын нүүдлийн соёлын зан заншил, уламжлалтай танилцав.
Энэхүү айлчлал нь Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа соёлын салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн өндөр ач холбогдолтой боллоо.
|
|
Бүх Нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны зорилтыг биелүүлэх зорилгоор Бүх Нийтийн Боловсролын Долоо хоногийг 2003 оноос хойш Дэлхий даяар жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ. 2009 онд энэхүү арга хэмжээг “Залуучууд, насанд хүрэгчдийн бичиг үсгийн болон насан туршийн боловсрол” сэдвийн дор зохион байгуулж, бүх нийтийн боловсролын зорилтуудыг сурталчилж, түүнд хүрэх эрмэлзлэлийг төр засаг, олон нийтийн бүхий л түвшинд дээшлүүлэхэд түлхэц болох үүднээс нээлтийн арга хэмжээг 2009 оны 6 дугаар сарын 11-нд өргөн олныг хамруулан зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “2009 оны БНБ-ын Хяналт Үнэлгээний дэлхийн тайлан”-г орчуулан хэвлэж, бодлого боловсруулагч, боловсролын салбарын удирдах ажилтан, багш нар болон холбогдох хүмүүст танилцуулах уулзалт ярилцлагыг зохион байгуулсан нь дэлхийн болон монгол улсын боловсролын салбарын өнөөгийн байдал, ололт амжилт, бэрхшээл, БНБ-ын чиглэлээр цаашид дэвшүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцсон БНБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон гэж үзэж байна. Энэ жилийн Бүх Нийтийн Боловсролын Долоо хоногийг Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт зохион байгуулсан нь шинэлэг төдийгүй өргөн олныг хамарч чадсан билээ.
|
|
|
ЮНЕСКО- гийн “Спортын аварга” |

Японы сумогийн ертөнцөд Хакухо нэрээр алдаршсан сумогийн монгол бөх М.Даваажаргалыг 2008 оны есдүгээр сарын 2-нд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Коучиро Мацуура байгууллагынхаа бэлгэ тэмдэг, эрхэм зорилгын илэрхийлэл болгон ЮНЕСКО-гийн “Спортын аварга”-аар тодрууллаа.
Хакухо 2006 оны долдугаар сард Улаанбаатар хотноо ЮНЕСКО-гийн “Энх тайвны элч”-ээр өргөмжлөгдсөнөөс хойш Зүүн Азийн залуучуудын дунд зохион байгуулж буй ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирэв.
Үүнээс өмнө ЮНЕСКО-гийн “Спортын аварга”-аар Формула Нэгийн дэлхий аварга Майкл Шумахер, Хөлбөмбөгийн домогт аварга Пеле, Теннисийн дэлхийн аварга Жастин Хенин зэрэг спортын одууд тодорч байсан юм.
|
|
|
|
|
Манай сайтын зочид |
 | Өнөөдөр | 9 |  | Өчигдөр | 56 |  | Энэ 7 хоногт | 389 |  | Энэ сард | 236 |  | Нийт | 10002 |
|
|